Өнөөдөр бич өдөр

Өнөөдөр бич өдөр

Аргын тооллын 9 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 3, Салхины эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө