ХНХЯ-нд шалгалт оруулж нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж буй байдалд хяналт тавина

ХНХЯ-нд шалгалт оруулж нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж буй байдалд хяналт тавина

"Халамжаас-Хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өчигдөр /2022.09.27/ Төрийн ордонд зохион байгуулах үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг "улны айлууд" гэж тодорхойлсон нь олон хүний дургүйцлийг хүргэж улмаар түүнийг огцруулахад хүргэлээ.  

Тэрбээр ингэхдээ "Манай яамныхны нэрлэдгээр" хэмээн тодотгосон юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Төрийн албан хаагчид өөрсдийн хандлага, соёл, ухамсар зэрэг олон зүйлд анхааралтай хандах шаардлагатайг энэ үйлдэл тодотгон харуулж байна. Д.Сарангэрэл сайд "Манай яамныхны нэрлэдгээр" гэж хэлсэн. Тиймээс дараагийн сайдыг томилогдтол миний бие тус яамыг хариуцан ажиллах хүний хувьд тус яаманд шалгалт оруулна. Бас нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийнэ" гэлээ.