"ОХУ хилээ хаагаагүй байгаа тул Казахстан, Монгол руу Оросын цэргийн насны эрчүүд дүрвэсээр байна" гэжээ

"ОХУ хилээ хаагаагүй байгаа тул Казахстан, Монгол руу Оросын цэргийн насны эрчүүд дүрвэсээр байна" гэжээ

ОХУ “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласан тул эх орноосоо дүрвэж цэргийн насны эрчүүдийг зогсоохын тулд Оросын хилийг хаах эсэх талаар ямар ч шийдвэр гараагүй гэж Кремль мэдэгджээ.

Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос хил хааж байгаа талаар асуухад, тэрээр “Би энэ талаар юу ч мэдэхгүй. Одоогоор энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна” гэжээ.  Иймд ОХУ-тай хиллэдэг Гүрж, Казахстан, Монголын хилийн боомт руу Оросоос явах замд автомашины урт дараалал үүссэн хэвээр байгаа ажээ. 

Эх сурвалж: Aljazeera.com