ФОТО: Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ агсантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол болж байна

ФОТО: Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ агсантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол болж байна

Өнгөрөгч долдугаар сарын 8 /2022.07.08/-нд болсон сонгуулийн сурталчилгааны үеэр бусдад буудуулж амиа алдсан Японы Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан Шинзо Абэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохоор Дэлхийн улс орнуудын удирдагчид өнөө өглөө /2022.09.27/ Токио хотод цуглаад байна.

Тус арга хэмжээний аюулгүй байдалд Япон улс онцгой анхаарч 20 мянга орчим цагаадийн офицерууд хамгаалалтад гараад байна. Ийнхүү аюулгүй байдлыг чангатгах нэг шалтгаан нь долоо хоногийн турш тус ёслолыг эсэргүүцэж олон тооны жагсаал зохион байгуулагдаж байгаатай холбоотой ажээ.

Учир нь жагсагчид “эзэн хааны гэр бүлийн гишүүдэд зориулж л төрийн оршуулга хийх ёстой” гэж үзэж байгаа ажээ. 

Харин Токиогийн төвд орших концертын талбай болох “Ниппон Будокан ордон”-нд болж буй оршуулгын ёслолд 4300 орчим зочин оролцож байгаа бөгөөд АНУ-ын дэд дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лун, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес зэрэг Японы холбоотон улс орны удирдагчид оролцохоор Токио хотод хүрэлцэн ирээд байна. 

Эх сурвалж: BBC

Абэгийн бэлэвсэн эхнэр түүний чандарыг авч явна