Стандарт зуух, яндангүйн улмаас угаартах эрсдэлтэй 80 мянга гаруй өрх байна

Стандарт зуух, яндангүйн улмаас угаартах эрсдэлтэй 80 мянга гаруй өрх байна

“Тавантолгой түлш” ХХК-иас өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус компанийн удирдлагууд мэдээлэл өгөхдөө "Галлагаа эхэлж буй энэ үед  дараах дөрвөн зүйлийг анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. 

  1. Иргэд яндангаа хөөлөх  ёстой,
  2. Яндан зуухныхаа битүүмжийг шалгах хэрэгтэй,
  3. Гэртээ байгаа угаарын хийн дамжуулагчийн ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай,
  4. Байшингийн дулаалгаа маш сайн хийх ёстой

ингэж байж бид хамтдаа өвлийг эрсдэлгүй өнөтэй давах ёстой гэдгийг хэлмээр байна.

Бид өвөлжилтийн бэлгэл хангуулах үүднээс судалгаа хийж үзэхэд 80 мянга гаруй өрхийн зуух стандарт бус энгийн монгол аргаар хийсэн байсан. Энэ нь өндөр температурт шатаж буй сайжруулсан шахмал түлшийг гурван жил түлсэн учир ямар нэг байдлаар цуурсан, хуурсан, шүүр нь цоорсон байдалтай байна.

Ийм стандартын бус зуухтай айлууд угаартах эрсдэлд орох магадлалтай 80 мянга гаруй өрх байна. Мөн түлш дутуу шатсанаас л үүдэж угаар гардаг. Уг асуудлыг бид зайлшгүй ярих шаардлагатай болсон. Энэ тал дээр иргэд маань бас хариуцлагатай хандаж гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хэрэглэх шаардлагатай байгааг зөвлөмөөр байна. Байгаль Орчны Яамны дэргэдэх “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-ноос "яндангаа хөөлье". Өнөтэй өвөлжье гэдэг аяныг зарласан. Тавантолгой түлш компани энэ аянд хамтран оролцож байгаа. Энэ хүрээнд зайлшгүй сайжруулсан зуух авах шаардлагатай байгаа, яндангаа хөөлөх хэрэгтэй айлуудад өдөрт 200-300 айлын янданг хөөлж, зуухныхан нөхцөл байдлыг шалгаж байгаа" гэлээ.