АНУ-ын тагнуулын ажилтан Эдвард Сноуденд Оросын иргэншил олгох зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

АНУ-ын тагнуулын ажилтан Эдвард Сноуденд Оросын иргэншил олгох зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд ОХУ иргэншил олгожээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдвард Сноуденд Оросын иргэншил олгох зарлигт өчигдөр /2022.09.26/ гарын үсэг зурсан байна.

Тэрбээр 2013 онд АНУ-ын тагнуулын байгууллагын нууц мэдээллийг олон нийтэд ил болгосноор ОХУ-д дүрвэн амьдарч эхэлсэн юм. Мөн түүний өмгөөлөгч А.Кучерена мэдээлэхдээ, үйлчлүүлэгч нь Оросын армид алба хааж байгаагүй тул өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч В.Путиний зарласан хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд дуудагдахгүй гэжээ.

Эх сурвалж: BBC