Д.Сарангэрэл: "Улны" гэх олон улсын нэршлийг шууд орчуулгаар нь хэлж үгийн сонголтын алдаа гаргасандаа уучлалт хүсч байна

Д.Сарангэрэл: "Улны" гэх олон улсын нэршлийг шууд орчуулгаар нь хэлж үгийн сонголтын алдаа гаргасандаа уучлалт хүсч байна

"Халамжаас-Хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өчигдөр /2022.09.27/ Төрийн ордонд зохион байгуулах үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг "улны айлууд" гэж тодорхойлсон нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр " Миний хувьд есөн хүүхэдтэй айлын охин. Ард иргэдээ амьжиргааны түвшнээр нь ялгаварлах санаа бодол огтхон ч үгүй юм. Олон улсад "улны" гэж хэллэг байдгийг манай мэргэжилтэн надад ойлгуулсан. Олон улсад "УЛНЫ АЙЛ"-уудыг Bottom хэмээн нэрлэдэг. Үүнийг нь манай ажилчид надад орчуулж өгсөн. Би орчуулгынх нь дагуу хэлсэн нь алдаа болжээ. Үгийн сонголт хийхдээ буруудаж олон хүнийг гомдоож, бухимдуулсандаа уучлалт хүсч байна. Манай яамны хувьд ард иргэдээ ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалж түүнд чиглэсэн бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийнэ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт цалингийн, хоёрдугаарт тэтгэврийн, гуравдугаарт халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бодлогын шинэчлэл явуулахаар ХНХЯ-ны баг хамт олон зориг шулуудан, шөнө дөл хүртэл сууж, цаасан дээр бэлэн болгосон.

-1500 ХҮНИЙГ БҮГДИЙГ НЬ ҮСЧИН БОЛГОХГҮЙ. ЖИШЭЭ АВСАН ЮМ-

ҮСХ-ны судалгааны дүнг та бүхэн мэднэ. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу, ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Дээр нь цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлүүд бий. Энэ үед яаж ард иргэд, залуусаа хөдөлмөр эрхлэлттэй болгох вэ гэдэг дээр гол хүчээ хаяж ажиллаж байна. Үүнд 1520 хүнийг ажлын байртай болгох хөтөлбөр чухал байна. Үүнийг бодлогын хэрэгжилтийн газар анхаарч байна.

Гэхдээ хамгийн гол нь энэ хөтөлбөрийн агуулгаар бид 1520 өрхийн нэн ядуу хүнээс сонгож, тухайн хүний болон зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг хоёр сарын турш эзэмшүүлнэ. Тухайлбал, үсчнээр жишээ авсан. Өөрөөр хэлбэл, 1500 хүнийг үсчин болгох асуудал байхгүй. Бид зах зээлийн судалгаа хийлгэж байна. Ямар мэргэжил эзэмшвэл сардаа сая, түүнээс дээш орлоготой болох вэ гэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа тайлбарласан" гэлээ. 




Өнөөдөр бич өдөр

8 минутын өмнө