Г.Занданшатар: Дархан, Сэлэнгэд "Аж үйлдвэрлэлийн сэргэлтийн бодлогыг" хэрэгжүүлж экспортлогч улс болох боломж байна /ВИДЕО/

Г.Занданшатар: Дархан, Сэлэнгэд "Аж үйлдвэрлэлийн сэргэлтийн бодлогыг" хэрэгжүүлж экспортлогч улс болох боломж байна /ВИДЕО/

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 23-25 /2022.09.23-25/ -ны өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажилласан. Энэ үеэр бид “Аж үйлдвэрлэлийн сэргэлтийн бодлого” хөрсөн дээрээ хэрхэн бууж буйг сурвалжиллаа.

ВИДЕО:

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН БАГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЗАРИМ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭВ-

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд энэ өдөр /2022.09.23-25/–үүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажилласан. Ингэхдээ тус аймгуудад тулгамдсан асуудлуудыг сонсож, аж ахуй үйлдвэрлэлийн хэрэгжилттэй танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Харин бусад хүсэлтийг УИХ-д өргөн барьж хэлэлцэх тухай хэтийн төлөвлөгөөнд тусгасан талаар бид мэдээлсэн билээ. Шийдвэрлэсэн асуудлуудыг ЭНД ДАРЖ харна уу.

Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажилласан юм. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн удирдлагууд, тариалангийн талбайн элэгдэл, Алтанбулаг боомтын барилгын ажил, нэн шаардлагатай болоод буй Дулааны цахилгаан станцын ажилд санхүүгийн тусламж хэрэгтэй. Мөн боомтын барилгын ажил саатсанаас үүдэж ажилчдад хүндрэлтэй нөхцөл үүссэн талаарх хүсэлт хүргүүлсэн юм.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатар, Алтанбулаг сумын айл өрх, аж ахуйн нэгжийг дулаанаар хангах дулааны цахилгаан станц барих, Алтанбулаг сумыг хөгжүүлэх “Жишиг сум” төслийн хүрээнд чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан, дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, бохир, цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхээр болов.

Харин Сэлэнгэ аймгийн тариаланч иргэдийн зүгээс хүлэмжийн аж ахуйд ажиллах хүн хүчгүй байдаг. Тариаланчдын зээлийн хүүгийн багасгаж, хугацааг нь уртасгаж өгөх хүсэлтүүдийг тус тус хүргүүлсний үндсэн дээр мөн Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдэх, Газар тариалан, хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж ирэх 2023 оны төсөвт 285 тэрбум төгрөгийг тусгах зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймаг 4.1 сая га талбайтай, нийт нутгийн 50.0 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 15.3 хувь нь үр тариа, 0.3 хувь төмс, хүнсний ногоо, 0.01 хувь нь жимс, жимсгэнэ. 78.4 хувийг бэлчээр, 6 хувийг хадлангийн талбай, 0.2 хувь хөдөө аж ахуйн барилга байгууламж эзэлдэг аж. 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 30.3 мянган га талбайг ангилан хадаж, 19.7 мянган га-аас 11.9 цн буюу 23.4 мянган тонн улаанбуудай 14.5 хувьтай, 0.9 мянган га-аас 11.0 мянган тонн төмс 42.0 хувьтай, 1.2 мянган га-аас 1.3 мянган тонн хүнсний ногоо 40.6 хувьтай, 0.1 мянган га-аас 0.2 мянган тонн тэжээлийн ургамал 0.8 хувьтай, 0.4 мянган га-аас 0.2 мянган тонн тосны ургамал 0.9 хувьтай тус тус хураан авч, нийт үр тариа 12.8 хувьтай байна.

Үүний дараа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумынд байрлах газар тариалан эрхлэх” Арвин хур ХХК”-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дунджаар га-аас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломжтой боловч мөн л ажиллах хүч дутмаг байгааг дурдаж байлаа.

Тус компанийн ерөнхий захирал Ч.Чадраабал Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлсэн үрийн буудай нь эрэлт бага байсан. Иймд үрийн чанар, борлуулалтад төрөөс анхаарах, материаллаг баазад түшиглэн үрийн аж ахуйг хөгжүүлэх санал тавьж, сүүлийн гурван жил тариалсан буудайгаа борлуултад гаргаагүй гацсаны улмаас 10 тонн будаа агуулахад гацсан тухай дурдав.

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлыг эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхааран ажиллахаа илэрхийлж үргэлжлүүлэн үйл ажиллагаа санхүүгийн зохицуулалттайн нэг бүрчлэн танилцаж Сэлэнгэ аймаг дахь аж ахуйн салбар, үйлдвэрлэгчидтэй танилцах уулзалт өндөрлөж Дархан-Уул аймгийг зорив.

-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИХГҮЙ БОЛОХООР ҮЙЛДВЭРЧИД ДАМПУУРЧ, ИРГЭД ЭРЭЭНХОТООС ЧАНАРГҮЙ БАРАА ОРУУЛАН ХУДАЛДААЛСНААР ӨВЧИН ҮҮСГЭЖ, ВАЛЮТЫН УРСГАЛ ГАДАГШАА ЧИГЛЭЖ БАЙГАА-

Улмаар есдүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж Төмөр, Гангийн үйлдвэрүүд болон Малын удмын сангийн төв, Дархан нэхий үйлдвэрүүдтэй танилцлаа. Энэ үеэр Малын удмын сангийн зүгээс мах, сүү түүхий эдийг арвижуулах мал аж ахуйн цогцолборуудыг байгуулахад төрөөс хашаа хайс, орон байрны туслалцаа үзүүлэхийг хүсэв.

Харин Дархан нэхий үйлдвэрийн хувьд Үндэсний үйлдвэрлэлээ бид нийтээрээ дэмжихгүй болохоор үйлдвэрчид дампуурч, иргэд Эрээнхотоос Хятадын чанаргүй бараа авч ирэн худалдаалснаар өвчин үүсгэж, валютын урсгал гадагшаа чиглэж буйг онцолж байлаа. Мөн ажиллах хүч дутмаг байгааг ч хэлж байв.

“Дархан нэхий” хувьцаат компани нь 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэрийн нэг. Тус компани евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал, хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна. 2020 онд олон улсын ISO  9001:2015 чанарын удирдлагын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн.  450 гаруй ажилчинтай, ажилчдын дундаж цалин 1,2 сая төгрөг байна. Бодын шир боловсруулах үйлдвэр хоногт мянган ширхэг буюу жилд 300 мянган ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, гутал цүнхний гүйцэт боловсруулсан арьс, хуулсан арьснууд үйлдвэрлэдэг байна. Харин богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5 мянган ширхэг буюу жилд 1,5 сая хонь, ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг ажээ. “Дархан нэхий” үйлдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг таван чиглэлийн 114 арга хэмжээний хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаа.

Тэрбээр “Дархан, Сэлэнгийн бүс нутгийн газар тариалангийн үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх тээвэр логистикийн болон үйлдвэр технологийн төв зангилаа болгон хөгжүүлье. Голлох дэд бүтцийн инженерийн шугам шилжээгээр хийгдсэн газар нь байна.

Хөрөнгө оруулалтын татахын тулд бид технологийн паркийн эрхзүйн орчныг төрөөс бүрдүүлэлцэн. Тиймээс татварын хөнгөлөлт үзүүлнэ. Хөргөлттэй зээл, хямд хүүтэй ипотекийн зээл гэхчлэн энэ бүх боломжийг хангаж өгье.  Мөн 100 мянган ажлын байраар хангаж өгье.

-МАХ СҮҮ МААНЬ ЦААШДАА БИДНИЙ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАЖ, ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НӨХЦӨЛ БАЙНА-

Хөдөө аж ахуйн хүнсний хувьсгалын уг бодлог шийдвэрийг хэрэгжүүлэхэд ажлын байр чухал хэрэгтэй. Газар тариалангийн үйлдвэр дээр трактор, комбайн хэрэгтэй байна. Өндөр цалинтай, орон сууцтай сайн сайхан стрессгүй, түгжрэлгүй амьдрах бололцоо энэ бүс нутагт байна. Мах сүү маань цаашдаа бидний дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, экспортлох боломж нөхцөл байна. Дэд бүтэц нь байна. Зам нь баригдана. Тийм учраас энэ хүнсний хувьсгалын зорилт, түгжрэлийг бууруулах зорилт Шинэ сэргэлтийн бодлого, Аж үйлдвэрлэлийн сэргэлтийн бодлогыг бүгдийг уялдуулан цогц шийдлийг гаргахаар ажиллаа. Эцсийн дүндээ тариаланч, үйлдвэрчдээ дэмжих асуудлыг бид улс үндэстнээрээ дотоодын өөрсдийн хийсэн дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг соёл, зан заншил, хэв хэвшлийг бий болгож чадвал монголд ажилгүйдэл ядуурал устана” хэмээлээ.