ВИДЕО: Дэлхийг сүүлт одтой мөргөлдөхөөс хэрхэн сэргийлэх, солирын чиглэлийг хэрхэн өөрчилж болох туршилтыг NASA амжилттай хийжээ

ВИДЕО: Дэлхийг сүүлт одтой мөргөлдөхөөс хэрхэн сэргийлэх, солирын чиглэлийг хэрхэн өөрчилж болох туршилтыг NASA амжилттай хийжээ

Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард NASA-гийн хөөргөсөн DART төхөөрөмж сансрын уудамд 10 сарын хугацаанд аялаж зорьсон газраа хүрч Dimorphys гэсэн 160 гаруй метр хэмжээтэй жижиг сүүлт одыг амжилттай онож мөргөсөн байна. 

Энэхүү туршилт нь ирээдүйд Дэлхийг сүүлт одтой мөргөлдөхөөс хэрхэн сэргийлэх, солирын чиглэлийг хэрхэн өөрчилж болохыг тодорхойлох ажил байжээ.

Сонирхуулахад, одоогоор дэлхийтэй шууд мөргөлдөх солир байхгүй ч дэлхийн ойролцоо маш олон хэлбэр, хэмжээтэй 27 мянга гаруй сүүлт од байдаг байна. Харин энэ удаагийн туршилтийн нөлөөлөл, гэрэл зураг зэргийг хоёр сарын дараа дэлхий рүү буцаан дамжуулах ажээ. 

DART-ийн Диморфос руу нөлөөлөх чиглэлийн зураг

Эх сурвалж: CNN