Оросын Волгоград мужийн цэргийн комиссын байрыг шатаасан хэрэг гарчээ

Оросын Волгоград мужийн цэргийн комиссын байрыг шатаасан хэрэг гарчээ

ОХУ-ын Волгоград мужийн Урюпинск хотод өнөөдөр /2022.09.26/ өглөө эрт цэргийн комиссын байр шатаасан хэрэг гарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, "тус гал нь гаднын нөлөөтэй үйлдэгдсэн бөгөөд галдан шатсан этгээдийг саатуулсан" гэжээ.

Тус хэргийг ОХУ-ын иргэн 35 настай Михаил Филатов гэгч үйлдсэн бөгөөд тэрээр цэргийн комиссын үүдэнд автомашин жолоодож ирээд тус барилгын хаалгыг нь хааж автомашинаа байрлуулаад барилга руу шахагч шингэн шидэж эхэлсэн байна. Харин М.Филатов баривчлагдсаныхаа дараа “цэргийн дайчилгааг эсэргүүцэж цэргийн комиссын байрыг шатаасан” гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: Varlamov news