Тариалангийн бүс нутагт ажиллаж буй УИХ-ын дарга Г.Занданшатар Шаамар сумын ногоочин Б.Алтанцэцэгийнд зочлов

Тариалангийн бүс нутагт ажиллаж буй УИХ-ын дарга Г.Занданшатар Шаамар сумын ногоочин Б.Алтанцэцэгийнд зочлов

Өнөөдөр /2022.09.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүсэд нутагт ажиллаж, тариаланчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байна.

Тэрээр дөнгөж сая Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Б.Алтанцэцэгийнд зочилсон юм. Б.Алтанцэцэг нь 2014 оноос эхлэн зуны хүлэмжид тариалалт хийж эхэлсэн ба одоо 240 м2 8 ширхэг зуны хүлэмжид хүнсний 13 нэр төрлийн нарийн ногоо тариалж сүүлийн жилүүдэд жилд 3 тонн лооль, 5 тонн өргөст хэмх, 800 кг хаш, 1 тонн брокли, 5 тонн навчит ногоо тус тус ургац хураан авчээ.

Улмаар тэрээр хүнсний ногоогоо Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт худалдан борлуулдаг бөгөөд жилдээ хүнсний ногоогоор 80-100 орчим сая төгрөгийн борлуулалт хийддэг тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт ярьсан юм.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө