Оросын иргэд дарангуйлалгүй орнууд болох Турк, Финлянд, Гүрж, Казахстан, Монголыг зорьж байна гэж гадны хэвлэлд онцолжээ

Оросын иргэд дарангуйлалгүй орнууд болох Турк, Финлянд, Гүрж, Казахстан, Монголыг зорьж байна гэж гадны хэвлэлд онцолжээ

ОХУ-ын Статистикийн газрын тоо мэдээллээс үзвэл энэ оны эхний хагас жилд ОХУ-аас хилийн чанадыг зорьсон (хувийн, аялал, албаны гэх мэт) нийт хүний тоо 8.5 саяд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар нэмэгджээ.

Европын улс орнууд хилээ хааж, агаарын харилцаагаа зогсоосон тул Оросын иргэд гол төлөв харьцангуй зардал багатай хүрч болох Турк улсыг (визгүй нэвтрэх боломжтой) зорьж байгаа гэнэ.

Цэргийн хэсэгчилсэн дайчилгааг зарласны дараа ОХУ болон Финлянд, Гүрж, Казахстан, Монголын хилээр гадагш гарах автомашины дараалал нэмэгдэж байгаа талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ. Визгүй нэвтрэх боломжтой, тухайн улсын иргэдтэй орос хэлээр ярихад ойлголцож болох мөн дарангуйлын засаглалгүй улс орнуудыг гол төлөв сонгон зорчиж байна.

Тухайлыал, Орос- Хятадын хил дээр дараалал үүссэн, нэмэгдсэн тухай мэдээлэл огт гараагүй байна.