ВИДЕО: Оросын ерөнхийлөгч В.Путинд хандаж, “Энэ дайнаа зогсоо” хэмээн Ц.Элбэгдорж уриалжээ

ВИДЕО: Оросын ерөнхийлөгч В.Путинд хандаж, “Энэ дайнаа зогсоо” хэмээн Ц.Элбэгдорж уриалжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинд хийж дайндаа зориулж, энэ долоо хоног /2022.09.21/-т “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласан. Иймд тус улсын иргэд цэргийн дайчилгаанаас зугтаж, ОХУ-ын иргэд визгүй зорчдог Гүрж, Финлянд, Монгол зэрэг орнууд руу дүрвэж эхлээд байна.

Тодруулбал, энгийн нэг өдөрт 250 орчим ОХУ-ын иргэн манай улсад орж ирдэг бол өчигдөр /2022.09.22/-өөс эхлэн энэ тоо 800 гаруй болж өсөөд байна. Мөн Украинд хийж буй дайндаа ОХУ монгол угсааны Тува, Буриад зэрэг үндэстнүүд оролцуулж, тэд амиа алдаж, хамгийн их хохирч байгаа гэж буй. Тэгвэл өнөөдөр /2022.09.23/ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж, “Энэ дайнаа зогсоо” хэмээн уриалжээ.

ВИДЕО: 

Тэрээр, “Би тантай олон удаа уулзаж байсан. Танд л энэ дайныг яг одоо зогсоох хүч чадал байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний зүрх сэтгэл эмтрэх юм” гэжээ. Мөн Ц.Элбэгдорж, Орос улсаас зугтаж байгаа хүмүүст хандаж, “Дэлхий ертөнц Та нарыг гараа дэлгэж, зүрх сэтгэлээ нээж хүлээн авна. Өнөөдөр та бүхэн адал балмад байдал, ойртон отох үхлээс зугтаж байна. Маргаашаас та бүхэн өөрийн эх орноо дарангуйллаас чөлөөлөх үйлсийг эхлүүлнэ” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

16 минутын өмнө