Австрали Улсад зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн XI тэмцээнд Э.Амаржаргал тэргүүн байр эзэлжээ

Австрали Улсад зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн XI тэмцээнд Э.Амаржаргал тэргүүн байр эзэлжээ

Завхан аймгийн бүжигчин Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн ивээл дор Австрали Улсад зохион байгуулагдсан гоцлол бүжигчид, бүжиг дэглээчдийн XI тэмцээнд тэргүүн байр эзэлж, шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.

Энэхүү тэмцээнд 10 улсын бүжиг дэглээч, бүжигчид оролцсон байна. Тэрбээр тус уралдаанд “Тамган биелгээ” бүжгээр оролцсон бөгөөд бүжиг дэглээч, СУИС-ийн багш, доктор М.Мөнгөнцэцэг дэглэж, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр аялгууг бүтээжээ.

Түүний хувьд өнгөрсөн сард Ардын бүжгийн наадмуудын дэлхийн ассоциациас зохион байгуулсан Ардын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах “World folk 2022” арванхоёрдугаар уралдаанд “Нуман туульс” бүжгээрээ дэд байр эзэлж байсан юм.