Оросын III сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө "орлогч захирал"-аар томилсон байж магадгүй байна

Оросын III сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө "орлогч захирал"-аар томилсон байж магадгүй байна

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон БШУ-ын сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу өнгөрсөн долоо хоногт /2022.09.16/ тус сургуулийн захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Болорт ажлаа хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Ж.Соронзон ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө орлогч захирлаар томилсон байж магадгүй байнав 

Мөн Ж.Соронзон захирлыг ажлаа өгөхөөс нь өмнө буюу есдүгээр сарын 14-ний өдөр сургуулийн эцэг эхийн төлөөлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.

Тухайлбал,

  • Нэгдүгээрт Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Тус сургуулийн удирдах зөвлөл нь нийт 13 гишүүнтэй аж. Үүнд, эцэг эхийн төлөөлөл-3, багш-1, сурагч-1,ОХУ-ын талаас Буриад улсын Боловсролын сайд, Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам-6 хүнээс бүрддэг байна. Тэгвэл УЗ-ийн эцэг эхийн төлөөллийн 3 гишүүн нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар шинээр 3 эцэг эхийн төлөөллийг нэр дэвшүүлжээ. Харин БШУЯ-нд ажилладаг төлөөлөгчдийг сургуулийн эсрэг ажиллагаа явуулдаг хэмээн үзэж, гишүүдийг халах солих асуудлыг дэвшүүлэхээр тогтжээ.
  • Хоёрдугаарт, Боловсрол шинжлэх ухааны сайдыг огцруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт албан шаардлага хүргүүлэхээр тогтсон байна.
  • Гуравдугаарт, Эцэг эхийн зөвлөлийг ТББ хэлбэрээр зохион байгуулж, сургууль, сурагчдынхаа эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж, улмаар ТББ тамга тэмдгээ авч, данс нээснийхээ дараа эцэг эхчүүдийг сайн дурын үндсэн дээр сургууль болон сурагч багш нараа хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хандив өргөхийг уриалах нь зүйтэй гэж үзсэн аж.

Ямартай ч олны анхаарлын төвд ороод байсан Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгч, орлогч захирлаар өөрийгөө томилсон байж магадгүй байгаа бол эцэг эхчүүд нь сургууль, сурагчдын эрх ашгийг хамгаалахаар нэгдэж, тууштай тэмцэхээр болжээ.