САЙН МЭДЭЭ: Та байгаа газраасаа Солонгосын эмч нарт үзүүлэх боломжтой болжээ

САЙН МЭДЭЭ: Та байгаа газраасаа Солонгосын эмч нарт үзүүлэх боломжтой болжээ

Бидний эргэн тойронд маш олон хүмүүс өвдөж, эмнэлгээр үйлчлүүлж байгааг хардаг ч тэд яг хаана нь өвдөж байгаа, зарим тохиолдолд эмчилгээ хийлгэсэн ч зовиур нь хэвэндээ байдаг. Тийм учраас үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэхээс өөр арга байгаа эсэх, өвчнийхөө оношийг ч мэдэхгүй байж гадны эмнэлэгт үзүүлэх гэж их мөнгө зарах хэрэг байгаа эсэх гэх асуултууд үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх арга байна.

Учир нь БНСУ-ын Сөүл хотын “Асан” эмнэлэг нь яг одоо монголчуудад зориулан онлайнаар үнэ төлбөргүй үзлэг хийж байна. “Та манай салбарт ирвэл “Асан” эмнэлгийн эмч нарын зөвлөгөө болон үзлэгт хамрагдах боломжтой. Солонгос эмч нар өвчтөний одоогийн биеийн байдлыг шууд харах боломжтой бөгөөд энэ нь зөвхөн шинжилгээний хариу дүгнэхээс илүүтэйгээр  жинхэнэ оновчтой үзлэг болох давуу талтай” хэмээн Монгол дахь төлөөллийн газрын н.Хандаа менежер хэллээ.

Түүнчлэн “Салбар дээр өөрийн биеэр ирэх нь олон талаар сайн ч өвчтөн маань хөдөө орон нутагт болон биеийн байдал нь хүнд байгаа тохиолдолд өөрийн байгаа газраасаа шууд онлайн үзлэгт орох боломжтой. ”

БНСУ-ын "Асан" эмнэлэг. 2022.08.12

Монголын эмнэлгүүд орон нутгийн иргэдтэй онлайн үзлэг хийдэггүй бөгөөд шууд Улаанбаатарт ирэх нөхцөл байдал үүсдэг. Мөн хөдөө орон нутгийн иргэд  Сөүл хотын "Асан" эмнэлэгийн  эмч нарт үзүүлэх боломжтой болсон нь Монгол дахь хамгийн дэвшилтэт эмнэлгийн системийг мэдрэх боломжтой гэсэн үг юм.

Энэ талаар үзлэгт орсон А өвчтөний сэтгэгдэлээс сонсоход, “Би Монголд хагалгаанд орох заалттай байсан ч "Асан" эмнэлгээс яаралтай дуудлага авсан бөгөөд мэс засалд орох шаардлагагүй гэсэн хариу хэлсэн. Тиймээс би хагалгаагаа хойшлуулж, өнөөдөр телемедицин буюу онлайн үзлэгт хамрагдан үзүүлсэн. Зөвхөн шинжилгээний материалд тулгуурлан хагалгаа хийлгэж болохгүй гэж хэлэхээс илүүтэй эмч миний царайг харж,  хагалгаа хийх ёсгүй гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан нь надад илүү итгэл найдвар төрүүлж чадсан. Мөн хажууд хорт хавдар дахисан байх магадлалтай Б өвчтөн үзлэгийн цагаа  хүлээж байсан. “Би Монголд эдийн шинжилгээ хийлгэсэн ч оношийг зөв тодруулж өгч чадаагүй учраас Солонгост эмчлүүлэх гээд сураглаж байтал үнэ төлбөргүй онлайн үзлэг байдаг гэж сонссон. Тиймээс Солонгос эмчээс үнэн зөв дүгнэлт сонсож, Солонгос явах эсэхээ шийдэх гэж байгаа” гэв

Өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь нэн чухал. Гэвч өвчин  хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тухайн үед нь  үнэн зөв оношилж, зөв эмчилгээг сонгох нь хамгийн чухал.

БНСУ-ын "Асан" эмнэлэг. 2022.08.12

Өвдөгний үений өвчнөөр үзлэгт орсон иргэн С, “Монголын эмнэлэгт өвдөх болгондоо үе мөчний тариа хийлгэдэг байсан. Өнөөдөр онлайн үзлэгээр үе мөчний тариаг хэтэрхий их хийснээс болоод үе солих мэс засалд орохоос өөр арга байхгүй гэсэн хариу авсан. Жилийн дараа би “Асан” эмнэлэгт хиймэл үе суулгах мэс засал хийлгэхээр болсон. Хэрэв би эртхэн зөв эмчилгээ хийлгэсэн бол ийм хагалгаанд орохгүй байсан” гэв.

Солонгосын анагаах ухааны технологи дэлхийн жишигт хүрсэн, тэр дундаа "Асан" эмнэлэг нь Солонгосын шилдэг эмнэлгүүдийн нэг гэдгийг та бид мэднэ. Чих хамар хоолой, гэмтэл мэс заслаас авахуулаад хорт хавдрыг эмчлэх зэрэг олон төрлийн өвчнөөр хүүхэд багачуудаас авхуулаад ахмад настан гээд олон  өвчтөнүүд "Асан" эмнэлэгийг зорьж байна. Хамгийн ойроос дэвшилтэт эмнэлгийн системээр өвчнийг оношилж, эмчлэх цаг үе  иржээ.

Асан эмнэлгийн Монгол дахь төлөөллийн газар

 утас: 89042580 / 89048282

https://www.facebook.com/asanmongolia

БНСУ-ын "Асан" эмнэлгийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар. 2022.08.12