“Никитон” хамтлагийн хөгжимчин Д.Өлзий-Орших эрүүл мэндийн шалтгааны улмаас хамтлагаасаа гарлаа

“Никитон” хамтлагийн хөгжимчин Д.Өлзий-Орших эрүүл мэндийн шалтгааны улмаас хамтлагаасаа гарлаа

“Никитон” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших цахим хуудсаараа дамжуулан хамтлагаасаа гарч буйгаа мэдэгджээ. 

Тэрбээр "Баяртай Никитон!

Сүүлчийн удаа Никитонтой тоглолоо.

Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг.

1992-1993, 2004-2014, 2016-2022 хүртэл энэ хамтлагтай тоглож, Нандин шүтээн, Үүлэн үст, Чи минийх гэсэн гурван цомогт нь гитарынхаа дууг үлдээжээ.

Сүүлийн үед хэт чанга хөгжим, рок тоглолтонд тоглохоор ядраад байдаг болж.

Дээр нь энэ муу чих байнга шуугиад, сонсголын асуудал гарч эхэллээ.

Эмчид үзүүлэхээр яваандаа дүлийрнэ гэсэн оноштой.

Гэхчилэн бас бус шалтгааны улмаас Никитоноо орхиж байна.

Ер нь хүнд аливаа хийж байсан зүйлээ орхих өдөр нэгэн цагт заавал ирнэ.

Тэр цагт юу ч байсан харамсахгүйгээр орхиж чаддаг байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.

Чадал нь нэгэнт хүрэхгүй болж хүний элэг доог болж явснаас чадаж байгаа цагтаа явж чадна гэдэг 1 бодлын бас гоё шүү.

Гитараа бас хөгжмөө би бүрмөсөн орхиж буй хэрэг бишээ.

Мэдээж ганц нэг дуу зохиож, хааяа томхон тоглолтуудад оролцоноо.

Никитон бол мэдээж зогсохгүй урагшилна.

Өөр залуу сайн гитарчид намайг өлхөн орлоод тоглочихно.

Никитондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө