Сингапурт танхайрч, цагдаад халдсан Монгол эмэгтэйд хорих ял, 3 мянган ам.долларын торгуул оногдуулжээ

Сингапурт танхайрч, цагдаад халдсан Монгол эмэгтэйд хорих ял, 3 мянган ам.долларын торгуул оногдуулжээ

Сингапурт кофе шопоор үйлчлүүлж байсан Монгол эмэгтэй үймээн дэгдээж, танхайрч, мөн цагдаагийн цави руу нь өшиглөсөн хэргээр буруутгагдсан талаар straitstimes.com сайт нийтэлжээ. 

Тодруулбал, Монгол Улсын иргэн 35 настай эмэгтэй О нь Сингапурын төрийн албан хаагчийг гэмтээсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тул түүнийг 12 долоо хоног баривчлах ял, мөн 3 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.

Тус хэргийн талаар Сингапурын прокурорын орлогч Эндрю Чиа шүүхэд мэдүүлэхдээ, “өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-ны орой 20:45 цагийн үед “Sembawang Road” кофе шопын ажилчин “эмэгтэй үйлчлүүлэгч дарамталж байна” гэж цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаагийн алба хаагчдыг тус газарт очиход О нь согтуу, танхайрсан байдалтай байсан.

Харин түүнийг кофе шопоос гарахад тэрээр хүмүүст түрэмгий зан авир гаргасаар байсан тул түүнийг гавласан.

Ингээд О-г Модландсийн цагдаагийн төв байранд авч ирэх үеэр О нь цагдаа нартай ноцолдож, хоёр офицер руу ширүүн авирласан. Мөн тэрээр цагдаагийн цогцолборт ирээд автомашинаас гарахаас татгалзсан. Эцэст нь түүнийг бүс нутгийн цагдан хорих ангид хүргэхэд О нь уйлж, ковидын шинжилгээ авах зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнд ямар ч шинжилгээ хийгээгүй. Тэрээр эсэргүүцэж, хашгирсаар байсан бөгөөд ахлах штабын түрүүч Дана болон өөр нэг офицер түүнийг суулгахыг оролдоход О түүн рүү бүдүүлэг үг хэлсэн. О-ыг хорих байранд аваачсаны дараа О эсэргүүцсээр байсан бөгөөд цагдаагийн алба хаагчиCpl Исламийн цавинд өшиглөсөн байна” гэжээ.

Эх сурвалж: Straitstimes.com