СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш төвийн аймгийн ихэнх нутгаар их хэмжээний бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш төвийн аймгийн ихэнх нутгаар их хэмжээний бороо орно

Маргааш Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна. Мөн баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгийн ихэнх нутгаар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдөр Зэлтэр, Улз, Онги, Хэрлэн зэрэг голын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж Халх, Хархираа гол үерийн түвшинг 5-30 см, харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голууд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар яваа иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.