Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 100 тарвага нутагшууллаа

Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 100 тарвага нутагшууллаа

Нийслэлийн Байгаль орчны газраас нийт 100 бодгаль тарвагыг барьж, Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулжээ.

“Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу Сонгинохайрхан дүүргийн 24, 42, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс эдгээр тарвагыг барьжээ.

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой нийслэлийн ногоон бүс дэх монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байгаа юм.

Түүнчлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд их байгааг анхааруулжээ.