"Крымд болсон дэлбэрэлтэд Украин оролцоогүй, хамаагүй" гэж мэдэгджээ

"Крымд болсон дэлбэрэлтэд Украин оролцоогүй, хамаагүй" гэж мэдэгджээ

Өчигдөр /2022.08.09/ Крымын баруун хэсэгт орших Новофедоривка хотын ойролцоох Оросын Саки цэргийн баазад хэд хэдэн дэлбэрэлт болсон.

В.Зеленскийн зөвлөх М.Подолякаас тус дэлбэрэлтэд Украин буруутай эсэхийг асуухад, тэрээр “Мэдээж үгүй. Бид үүнд ямар хамаатай юм. Гэхдээ эзлэгдсэн газарт амьдарч байгаа хүмүүсийн тэнд байх хугацаа дуусч байгааг ойлгож байна” гэж хариулжээ. Харин ОХУ-ын БХЯ “тус дэлбэрэлт нь ямар нэгэн халдлагын үр дүн биш, хадгалж байсан сумны дэлбэрэлт байсан” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC