Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Зургадугаар сарын 26-ны өдөр Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэх магадлалтай байна.

Иймд дээр дурьдсан голууд болон суурин газрын ойролцоо байгаа гол мөрний эрэг дагуу бууж сууршихгүй, аялаж амарч зугаалахдаа гол руу орохгүй, бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс анхаарууллаа.

Мөн усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж мэргэжлийн байгууллагаас өгч буй дараах заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлээрэй.

  • Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх
  • Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх
  • Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхт хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.