Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг ирэх долоо хоног бүрэн дусгана

Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг ирэх долоо хоног бүрэн дусгана

Үндэсний баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Бараг сүүлийн хоёр жил наадмаа цомхон хүрээнд тэмдэглэсэн монголчууд энэ жил ес хоног амарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо хамтатган өргөн дэлгэр тэмдэглэнэ. Улсын наадмын нээлт уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүрнэ. Үүнтэй холбогдуулан наадмын бэлтгэл ажилтай Хотын дарга Д.Сумъяабазар танилцсан байна.

Энэ тухайд тэрбээр "Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан ба төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Багтаамж - 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 метр. Хүрээлэнгийн арын талбайд 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Соёмбот баганыг босгосон.

2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм.

Харин энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил ирэх долоо хоногт бүрэн дуусна" гэжээ.