Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХАЛЖ, Говийн аймгуудын нутгаар +39 градус хүрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХАЛЖ, Говийн аймгуудын нутгаар +39 градус хүрнэ

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул  үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, энэ сарын 28-29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 30-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Маргааш буюу энэ сарын 27-ноос нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө