Улаанбаатарт бороо орно, 19 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орно, 19 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул  үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын  хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.