Краныг нүхний ирмэгт, налуу газар байрлуулсныг буулгуулжээ

Краныг нүхний ирмэгт, налуу газар байрлуулсныг буулгуулжээ

Авто краны аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн үйлдлийг илрүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт авто краныг ухсан нүхний ирмэгт, налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоосон байна. Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна.

Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул, ослоос урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.