СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шангрила зочид буудлын 13 давхарын цонх хагарч, 6 иргэний автомашины дээр унажээ/ФОТО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шангрила зочид буудлын 13 давхарын цонх хагарч, 6 иргэний автомашины дээр унажээ/ФОТО/

Шангрила зочид буудлын цонх хагарч, зогсоол дээр байсан автомашинуудын дээрээс унасан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангрила зочид буудлын 13 давхараас цонхны шил унасан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад 20 цаг 41 минутад ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад зургаан иргэний автомашин дээр цонхны шилж унаж, хэд хэд автомашины цонх хагалж, гэмтээсэн байсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа" гэдгийг хэллээ. 

Цонхны шил унах үед тухайн газарт хүн байгаагүй бөгөөд хүн гэмтэж бэртээгүй байна.