"Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг No Double Stan­­­­dard хөдөлгөөнөөс өнөөдөр зохион байгуулна

"Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг No Double Stan­­­­dard хөдөлгөөнөөс өнөөдөр зохион байгуулна

"Үндэсний гашуудлын өдөр"-ийг өнөөдөр /2022.06.25/ Төв талбай дээр тэмдэглэх аж. "No Double Stan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нүү­­­­­­­­дээс хоёр дахь жилдээ "Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг зургадугаар сарын 25-нд 18:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон.

Энэ хүрээнд Засгийн газрын алдаатай шийдвэр, тэгш бус стандарттай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх юм. Тухайлбал, Төв талбайд үзэсгэлэн гаргаж, зул өргөж, гашуудлын хар бөмбөлөг хөөргөж, Төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлэх юм.

"No Double Stan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс Монгол Улсын төрийн далбааг цонх болон гадна хэсэгтээ  мандуулах, тээврийн хэрэгслийн жолооч нар автомашиныхаа гэрлийг асааж явах, 18:00 цагт дуут дохио өгөх, цахим орчинд "Үндэсний гашуудлын өдөр" гэсэн хаштагийг ашиглан  пост оруулах, 18:00 цагаас орон даяар хэвлэл мэдээллийн сувгууд эфир зогсолт хийж, хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ.