УИХ-ын гишүүд саналаа өгөхдөө ЦАРАЙ ТАНИХ төхөөрөмжийг ашигладаг болно гэлээ

УИХ-ын гишүүд саналаа өгөхдөө ЦАРАЙ ТАНИХ төхөөрөмжийг ашигладаг болно гэлээ

УИХ-ын 2019 оны хаврын чуулганаас эхлэн гишүүд хууль батлах саналаа хурууны хээгээр өгдөг болсон.

Гишүүд ирцээ хурууны хээгээрээ бүртгүүлж, мөн хурууны хээгээ ашиглан санал өгдөг болсноор бусдын өмнөөс  “кнопддог”, картыг нь ашигладаг асуудал үгүй болсон. Тэгвэл гишүүдийн санал өгөх системийг илүү төгөлдөржүүлж царай таних төхөөрөмжийг суурилуулах ажлыг УИХ-ын тамгын газраас ажиллаж эхэлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Царай таних төхөөрөмжийг удахгүй ажиллуулна. Энэ ажлыг дуусгахаар манай ажилчид ажиллаж байна. Ингэснээр гишүүдийн санал өгөх үйл явц илүү төгөлдөржиж, хариуцлагатай болно" гэлээ.