Г.Занданшатар: Хамгийн их санал хэлж, иргэд оролцож буй хуулийн төсөл нь "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль" болж байна

Г.Занданшатар: Хамгийн их санал хэлж, иргэд оролцож буй хуулийн төсөл нь "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль" болж байна

Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар "Азтай савар" ТББ-тай хамтран "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг боловсруулсан. Хуулийг ЭНД дарж үзэх. 

Улмаар Засгийн газраас холбогдох саналыг авахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлснээс гадна иргэдийн саналыг www.d.parliament.mn хаягаар авч байгаа аж.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Иргэд жижиг хуулиар хөөцөлдлөө гэж шүүмжилдэг. Гэтэл төрийн хуулинд жижиг, том гэж байхгүй. Иргэд www.d.parliament.mn хаягаар дамжуулан хуулийн төсөл боловсруулах явцад саналаа хэлэх, оролцох эрхтэй болсон. Энэ хүрээнд "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль" хамгийн олон иргэний саналыг авч байна. Иргэд маш их идэвхтэй оролцож, санал шүүмжлэлээ илэрхийлж байгааг би харж байгаа" гэсэн юм. 

Сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтантай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага тулгараад буй. Тиймээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулах аж. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө