Украин, Молдав улсууд “нэр дэвшигч статус”-тай болсноор Европын холбоонд элсэх албан ёсны эхний алхмаа хийв

Украин, Молдав улсууд “нэр дэвшигч статус”-тай болсноор Европын холбоонд элсэх албан ёсны эхний алхмаа хийв

Өчигдөр/2022.06.23/ Европын Парламентийн хуралдаанаар Украин, Молдовыг Европын Холбооны “нэр дэвшигч улс” болох хүсэлтийг дэмжиж баталлаа. Ингэснээр тус хоёр улс Европын холбооны “нэр дэвшигч статус”-тай болж байна. 

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель “Өнөөдөр Молдав, Украин улсууд Европын холбоонд элсэх маш чухал алхам боллоо” хэмээгээд Европын зөвлөл “түүхэн шийдвэр” гаргасан гэжээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Украин, Молад  улсууд манай Европын гэр бүлийн нэг хэсэг. Өнөөдрийн шийдвэр бид бүгдийг хүчирхэгжүүлж байна” гэв.

Шийдвэр албан ёсоор баталгаажсаны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Энэ бол Украин-Европын холбооны харилцааны өвөрмөц бөгөөд түүхэн мөч. Украины ирээдүй Европын холбоотой нягт хамааралтай байх болно” гэжээ. Өмнө нь тэрбээр Европын холбоонд элсэх зам нь “Украиныг Оросын нөлөөллөөс бүрмөсөн гаргах болно” гэж байсан юм.

Нэр дэвшигчийн статус нь Европын холбоонд элсэх албан ёсны анхны алхам гэж хэлж болно. Гэвч статус авсан ч Европын холбоонд элсэхэд удаан хугацаа шаардагдах бөгөөд амжилттай болно гэсэн баталгаа байхгүй. Гэсэн хэдий ч ОХУ-ын түрэмгийллээс эх орноо хамгаалж буй энэ үед Украины хувьд чухал амжилт хэмээн шинжээчид үзжээ. Украин, Молдав хоёрыг элсүүлэх эсэх асуудлаар Европын комисс 2022 оны сүүлээр албан ёсны дүгнэлтээ гаргах аж.

Эх сурвалж: ВВС