БИДНИЙ ТУХАЙ: Монголын МИАТ компани "Боинг-757" ачааны онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монголын МИАТ компани "Боинг-757" ачааны онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж байна

МИАТ компани ачааны онгоцоор нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гадаадын хэд хэдэн сайтад нийтлэгджээ. Тодруулбал, технологийн мэдээллийн "Tapistech" сайтад 

“Монголын агаарын тээврийн МИАТ компани B737-8 MAX загварын ачааны онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Тус компани 2019 онд  B737 MAX загварын онгоцыг хүлээн авсан байдаг.

2020 оны сүүлээр АНУ, улмаар бусад оронд тус онгоцоор нислэг үйлдэхийг зөвшөөрсөн. Гэвч Монголын хоёр хөрш болох Хятад, Орос улсууд нислэг үйлдэх зөвшөөрөл өгөөгүй байсан юм. Иймээс МИАТ компани олон улсын чиглэлд уг онгоцыг арилжааны зориулалтаар ашиглах боломжгүй байжээ.  Энэ хугацаанд онгоцыг Вануатуд хадгалж байсан аж. 

МИАТ B737-8 MAX онгоцыг ойрын хугацаанд ашиглалтад оруулж, долдугаар сараас нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна” гэжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө