МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Одыг 3 тэрбум төгрөгийн өрийн асуудлаар АТГ шалгаж эхэлжээ

МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Одыг 3 тэрбум төгрөгийн өрийн асуудлаар АТГ шалгаж эхэлжээ

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од нь тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “байгууллагын нэр дээр гурван тэрбум гаруй төгрөгийн өр тавьсан” гэх асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ. 

Учир нь тэрээр, “Андын гэрэгэ” хэмээн энгэрийн тэмдгийг  200 гаруй сая төгрөгөөр хийлгэж, өр тавьсан. Мөн “Амбага-Овоо” ХХК-тай "16 давхар барилгыг 24 тэрбум төгрөгөөр барина” гэж гэрээ хийгээд, гэрээгээ цуцалсантай холбоотой 2.3 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэл О.Гэрэлт-Од дээр үүссэн ажээ. Иймд тус асуудлаар нэр бүхий хуулийн этгээд АТГ-д гаргасан тул О.Гэрэлт-Одыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.