“Баруун - Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана гэж ОХУ-ын сайд мэдэгджээ

“Баруун - Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана гэж ОХУ-ын сайд мэдэгджээ

ОХУ-ын “Баруун-Зүүн” тээврийн коридорыг Сибирийн бүс нутгуудаар дайруулан Монгол, Хятад улс руу сунгана гэж ОХУ-ын шадар сайд Марат Хуснуллин Новосибирск Сибирийн олон улсын тээврийн чуулга уулзалтад цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдсэн талаар Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ. 

Тэрээр, “Бид Урал хүрэх нь хэдийнээ баталгаатай болсон. Цаашаа Челябинск, Тюмень хүрэх бол Ерөнхийлөгчийн баталсан дараагийн шийдвэрээр Омск, Новосибирск, Чита, Уулын Алтай гэсэн дөрвөн эгнээ болгон хэсэгчлэн өргөтгөж, Монгол, Хятадын хил хүртэл сунгах ажлыг эхлүүлнэ. Бид хэзээ ч 7000 км тээврийн коридор барьж байгаагүй” гэжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө