БРИКС-ийн гишүүн орнуудад "хамтын ажиллагаагаа бэхжүүлэх"-ийг Ши Жиньпин уриалжээ

БРИКС-ийн гишүүн орнуудад "хамтын ажиллагаагаа бэхжүүлэх"-ийг Ши Жиньпин уриалжээ

Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван томоохон улс орноос бүрдэх БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өчигдөр /2022.06.23/ цахим хэлбэрээр болжээ. 

Энэ үеэр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, “БРИКС бол хаалттай эсвэл тусгай клуб биш. БРИКС-ийн орнууд бол нэг гэр бүлийн гишүүд бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны түншүүд юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “БРИКС+” санаачилга нь шинээр хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын хувьд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эв нэгдэлтэй байвал илүү хүчирхэгжиж болдгийн нэгэн тод үлгэр жишээ болсон” гэж мэдэгджээ. 

Мөн тэрээр Дэлхийн дахин олон өөрчлөлт, сорилттой нүүр тулж, шинэ нөхцөл байдал үүсэж буй өнөө үед илүү нээлттэй бөгөөд хүртээмжтэй байж, хөгжил дэвшлийг ямагт эрэлхийлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг БНХАУ-ын дарга БРИКС-ийн гишүүн орнуудад уриалжээ.




Өнөөдөр хулгана өдөр

49 минутын өмнө