ШУУРХАЙ: Буриадын хилээр "хөхтөн амьтан" нэвтрүүлэхийг завдсан Монголын иргэнд хэрэг үүсгэжээ

ШУУРХАЙ: Буриадын хилээр "хөхтөн амьтан" нэвтрүүлэхийг завдсан Монголын иргэнд хэрэг үүсгэжээ

Буриад улсын гаалийн байцаагчид энэ сарын 20-ны өдөр “Кяхта” шалган нэвтрүүлэх боомтод ажиллах үеэрээ хууль бусаар амьтан хилээр нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ.

ОХУ-ын одоогийн хууль тогтоомжийн дагуу амьтан тээвэрлэхдээ олон улсын мал эмнэлгийн паспорт, гэрчилгээ, экспортын зөвшөөрөлтэй байх ёстой. Улмаар тус иргэнд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Носуха(coati) хэмээх амьтан нь Калифорнийн хойг, Өмнөд Америк, Мексик, Төв Америк даяар тархсан элбэнхийн овогт хамаарагддаг хөхтөн амьтан юм. Тус амьтан нь Дэлхийн Улаан номын жагсаалтад ороогүй боловч хүний буруутай ажиллагаа, цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас тоо толгой нь буурч байгаа аж.

Носуха(coati) хэмээх амьтан нь Калифорнийн хойг, Өмнөд Америк, Мексикт элбэг тархсан байна

Эх сурвалж: Newbur.ru