СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд унаа мориндоо чирэгдэж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд унаа мориндоо чирэгдэж нас баржээ

Дорнод, Дундговь аймагт бага насны хоёр хүүхэд мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ зургадугаар сарын 21-ний өдөр /2022.06.21/ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар баг, “Улаан худаг” гэх газарт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат зургаа орчим насны хүүхэд мориноос унаж, амиа алджээ.

Мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд найман настай хүүхэд уснаасаа гэртээ харих замдаа унаж явсан мориндоо чирэгдэж нас барсан байна.  Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй аж.