Хүчтэй салхины улмаас цахилгааны шон унаж, гурван үхэр тогонд цохиулж үхжээ

Хүчтэй салхины улмаас цахилгааны шон унаж, гурван үхэр тогонд цохиулж үхжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт зургадугаар сарын 21 ны орой 19:00 цагын үед хүчтэй салхи шуурсны улмаас цахилгааны гурван шон унаж хоёр айлын гурван үхэр цахилгаанд цохиулж үхсэн байна.

Тодруулбал, Олон жилийн насжилттай хуучирч элэгдсэн цахилгааны шон хүчтэй салхинд унаж бэлчээртэй гарч явсан хоёр айлын гурван үхэр дарагдаж цахилгаанд цохиулж үхжээ. Улмаар үхэрийн эзэд ЭБЦТС-д дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу тус байгууллагын ерөнхий инженер гэмтэл гарсан хэсэгт шалгалт хийж "Энэ хэсгийг манайх хариуцдаггүй хувийн эзэмшилийн шонгууд байна” гэсэн тайлбар өгчээ. 

Мөн гурван үхэр тогонд цохиулж байх үед нутгийн иргэн Онцгой байдал болон холбогдох байгууллагуудад дуудлага өгсөн ч хамааралгүй гэдэг тайлбар өгч ирээгүй аж.