Дорнод аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгдэж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Дорнод аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгдэж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хулстайн булаг” гэдэг газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдсан тул 2022 оны зургадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Тодруулбал, Аймаг болон нийслэл, өөр аймаг сум руу амьд үхрийн шилжилт хөдөлгөөн, хурдан морины уралдаан, сунгаа, уул, овооны тахилга, малын үзэсгэлэн худалдаа зэрэг мал, амьтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх чиглэлийг холбогдох алба хаагчдад хүргүүлсэн байна. 




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө