"Хятад 20 тэрбумын өрөндөө манай улсын боомтуудыг авна" гэх мэдээллийг ЗГ-ын хурлаар ярьж, ХУДАЛ болохыг онцолжээ

"Хятад 20 тэрбумын өрөндөө манай улсын боомтуудыг авна" гэх мэдээллийг ЗГ-ын хурлаар ярьж, ХУДАЛ болохыг онцолжээ

"Хятад улс 20 тэрбумын долларын өрөндөө манай улсын боомтуудыг авахаа мэдэгдсэн" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албаны эх сурвалжууд онцолж байна. 

Мөн өнөөдрийн /2022.06.22/ Засгийн газрын хуралдааны үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ асуудлыг хөндөж, "Ор үндэслэлгүй мэдээлэл" болохыг онцолжээ. 

БНХАУ нь 2017 онд хоёр тэрбум юань, 2018 онд 700 сая юань, 2019 онд 600 юанийн буцалтгүй тусламжийг тус, тус олгосон.  Эдгээрээс гадна шинэ цэвэрлэх байгууламж /300 сая доллар/, Налайхын зам /36 сая доллар/, Дарханы зам /БНХАУ-ын 101.5 сая үлдсэнг нь Европын сэргээн босголтын банкнаас/ Хөшигийн хөндийн хурдны зам /140.3/, Яармагийн гүүр /30 сая доллар/, Хоум плазагийн гүүр /42.38 сая доллар/ гэх мэт бүхий л томоохон бүтээн байгуулалтыг БНХАУ-ын зээл, санхүүжилтээр барьсан.

Хятадаас авсан зээлийн хэмжээ

  • Засгийн газрын өр 746 мянган $
  • Богино хугацаат зээл 64 мянган $
  • Бондын өрийн бичиг 149.8 мянган $
  • Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган $
  • урт хугацаат зээл нь 202 мянган
  • бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган $
  • урт хугацаат өр 52 мянган $
  • 2020 оны Улсын төсөвт БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт  200 сая долларын төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ их авлагын хажуугаар Хятадын Ардын банкны своп хэлцлийн өр бий. Уг өрийг бид 2023 онд төлнө.