ВИДЕО: 1,2 тэрбум төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг шуурхай баривчилжээ

ВИДЕО: 1,2 тэрбум төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг шуурхай баривчилжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайд алдагдсан” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Үүний дагуу тус хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг гурван цагийн дотор шуурхай илрүүлэн, дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хулгайлсан үнэт эдлэл нь 1.2 тэрбумын үнэлгээ бүхий байсан бөгөөд өмнө нь хулгайн хэрэг үйлдэж байсан 22-31 насны есөн этгээд үйлдсэн байжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө