2021-2022 оны хичээлийн жилийн хаалт өнөөдөр болно

2021-2022 оны хичээлийн жилийн хаалт өнөөдөр болно

2021-2022 оны хичээлийн жилийн хаалт өнөөдөр болно. 2021-2022 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагын дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэх, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр сайн туршлагыг багш, ажилтан, оюутан суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд нээлттэй тайлагнах аж.

Нэгдсэн хуралдаан 09:00-11:00 цагт танхим ба онлайн хосолсон хэлбэрээр явагдана. Танхимын хуралдаанд боловсролын бүх шатны багш, ажилтны төлөөлөл 80 хүн, онлайн шууд холболтоор 21 аймаг, нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл 1000 хүн оролцоно.

Харин салбар хуралдаан:

  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол
  • Мэргэжлийн боловсрол
  • Дээд боловсрол гэсэн сэдвүүдээр явагдана.