ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин “Балетын олимп”-д тусгай байр эзэлж Дипломант болжээ

 ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин “Балетын олимп”-д тусгай байр эзэлж Дипломант болжээ

1969 оноос 4 жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Москвагийн олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа 2022 оны зургадугаар сарын 3-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин тусгай байр эзэлж “Дипломант” болжээ. Түүний хувьд сүүлийн шалгаруулалтад Большой театрын симфони найрал хөгжимтэй Ц.Пунигийн “Корсар”, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын эрэгтэй гоцлоочийн вариацуудыг бүжиглэн өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч, гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Д.Нацагдорж Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга нар оролцсон билээ.




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө