"Донбасст нөхцөл байдал туйлын хүнд байна" гэж В.Зеленский мэдэгджээ

"Донбасст нөхцөл байдал туйлын хүнд байна" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.05.21/ орой үг хэлэхдээ "Оросын арми Славянск, Северодонецк руу сүүлийн хэдэн өдөр довтолгоогоо эрчимжүүлж байгаа тул Донбассын байдал туйлын хүнд байна" гэж мэдэгджээ. Тэрээр, “Украины Зэвсэгт хүчин энэ довтолгоог таслан зогсоож байна. Өдөр бүр манай хамгаалагчид Оросын эдгээр довтлох төлөвлөгөөг таслан зогсоож, түүнийг тасалдуулж байна. Бид ялалтын төлөө тэмцэж байна. Оросын ямар ч цохилт, Ривне мужид пуужингаар, Харьков, Сумы мужид их буугаар, Донбасст байж болох бүх зэвсгээр цохилт өгөх нь Орост ямар ч үр дүнд хүрэхгүй" гэжээ. 

Эх сурвалж: CNN