ТАНИЛЦ: БНСУ-ын шинэ Ерөнхий сайд 72 настай, Харвардын их сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй

ТАНИЛЦ: БНСУ-ын шинэ Ерөнхий сайд 72 настай, Харвардын их сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй

БНСУ-н 48 дахь Ерөнхий сайдаар Хан Дог Сү ажиллахаар болж, өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сок Ёолоос жуух бичгээ гардан авлаа.

Хан Дог Сү нь Чонжү аймагт төрсөн, 72 настай.  2007-2008 онд БНСУ-ын 38 дахь удаагийн ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд Санхүү эдийн засгийн яамны сайд, АНУ-д суух БНСУ-н элчин сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын эдийн засгийн шинжилгээний газрын дарга гэх мэт хариуцлагатай өндөр албан тушаалуудыг хашиж байсан аж.

Koreatimes

Боловсролын хувьд Сөүлийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр бакалавр хамгаалан дараагаар Харвард их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр Магистр,  Докторын зэрэг хамгаалсан байна.

Эх сурвалж: Koreatimes




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө