ВИДЕО: ОХУ-д тэмцээнд оролцож буй М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь дэвжээн дээр цохиж унагаажээ

ВИДЕО: ОХУ-д тэмцээнд оролцож буй М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь дэвжээн дээр цохиж унагаажээ

ОХУ-ын нийслэл Москва хотод Иван Поддубныйгийн нэрэмжит Мэргэжлийн лигийн чөлөөт бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, грепплинг, панкратионы гэсэн таван төрөл 18 дэвжээн дээр нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр 125 кг-ын Шөвгийн наймд ОУХМ М.Лхагвагэрэл Умард Оссетийн бөх Ацамаз Теблоевтай барилдаж, 2:2-оор тэнцэж байсан ч улмаар М.Лхагвагэрэл оноогоор илүүрхэх үед өрсөлдөгч нь цохиж унагаасан байна. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө