“Time” сэтгүүлээс 2022 оны хамгийн нөлөө бүхий хүнээр В.Зеленскийг тодруулжээ

“Time” сэтгүүлээс 2022 оны хамгийн нөлөө бүхий хүнээр В.Зеленскийг тодруулжээ

“Time” сэтгүүлээс 2022 оны хамгийн нөлөө бүхий хүнээр Зеленскийг тодруулжээ

Тодруулбал,  АНУ-д төвтэй “Time” сэтгүүлийн асуулгад хамрагдсан уншигчид тус сэтгүүлээс жил бүр гаргадаг оны онцлох 100 хүний дундаас Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулжээ.

Владимир Зеленскийн хувьд өдгөө 44 настай бөгөөд уг санал асуулгад нийт 3.3 сая санал буюу нийт саналын 5 хувийг авсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний "Time" сэтгүүлд өгсөн тусгай ярилцлагад тэрбээр Оросын дахин түрэмгийллийг эсэргүүцэн 2019 онд хошин шогийн жүжигчнээс ерөнхийлөгчийн албан тушаалд очсон тухайгаа ярьж байсан юм.

Харин хоёрдугаар байранд Tesla болон SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 3.5 хувийн санал авчээ. Тэрээр өмнөх жилийн оны нөлөө бүхий хүнээр тодорч байсан. Гуравдугаарт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 3.4 хувийн саналтай байгаа аж.

Эх сурвалж: Kyivpost




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө