"Эрдэнэт" үйлдвэрийн 42 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд саатжээ

"Эрдэнэт" үйлдвэрийн 42 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд саатжээ

Үндэсний аудитын газраас "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны санхүүгийн тайланд аудит хийхэд хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. 

Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар "Эрдэнэт" үйлдвэрийн 42 тэрбум 358 сая төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд саатсан байна. Гэтэл тус мөнгөн хөрөнгийг татан авч чадаагүй байгаа аж. 

Тиймээс дээрх мөнгийг татан авах ажиллагааг эрчимжүүлж хөрөнгийг бүрэн төвлөрүүлэх албан шаардлагыг Үндэсний аудитын газраас "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд даалгажээ.