"Шведийн засгийн газар НАТО-д элсэх өргөдөл гаргахаар шийдсэн" гэж мэдэгджээ

"Шведийн засгийн газар НАТО-д элсэх өргөдөл гаргахаар шийдсэн" гэж мэдэгджээ

Шведийн засгийн газар НАТО-д элсэх хүсэлтээ гаргахаар болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ. Мэдэгдэлдээ, "Засгийн газрын үнэлгээгээр НАТО-д элсэх нь Орос Украинд түрэмгийлсний дараа аюулгүй байдлын орчин үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шведийн аюулгүй байдлыг хамгаалах хамгийн сайн арга зам гэж үзэж байна" гэжээ. Мөн өнөөдөр /2022.05.16/ өглөө Шведийн Ерөнхий сайд М.Андерссон "Шведийн ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд Швед улс хөрш Финландтай хамтран НАТО-д элсэх ёстой” гэж мэдэгдээд байсан юм. 

Эх сурвалж: CNN