Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Аргын тооллын 5 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.




“BONUS BOOST” BSB-д

2 цагийн өмнө